Ц.Энхтүвшин , “Таван цагариг”
2020 оны хоёрдугаар сарын хоёронд Японы Кюүшюү арал дээр зохиогдсон 64 дэх удаагийн уламжлалт “Беппу-Ойта” олон улсын марафонд оролцсон Монголын үндэсний шигшээ болон “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин Цэвээнравдангийн БЯМБАЖАВ 2 цаг 09 минут 03 секундийн амжилтаар тавдугаар байр эзэлж , “Токио-2020” олимпын наадамд оролцох болзлоо биелүүллээ.
IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбоо нь Олимпод оролцох тамирчдад entry mark буюу норматив тавьдаг. Уг болзлыг биелүүлбэл Олимпод оролцох хаалга нээгддэг гэсэн үг.
“Токио-2020” олимпын марафон гүйлтэд эрэгтэйд 2 цаг 11 мин 30 секунд, эмэгтэйд 2 цаг 29 мин 30 секундээс дотогш амжилт үзүүлсэн тамирчид олимпод оролцох эрх авах юм.
Манайхаас өмнө нь марафонч Б.Мөнхзаяа мөн олимпын наадамд оролцох болзлоо биелүүлсэн бөгөөд “Токио-2020” олимпын наадам Монголын хөнгөн атлетикчдийн хувьд 11 дэх олимп болох юм.
1952 оноос анх зохиогдож эхэлсэн “Беппу-Ойта 2020” марафонд Марокко улсын тамирчин Хамза Сахли 2:08:01 амжилтаар түрүүлж, Этиопийн Абдела Годана 2:08:06 -аар мөнгө, Японы Ёшида Юяа 2:08:30 гүйж хүрэл медаль хүртжээ.
Сэтгэгдэл ( 1 )
мөнгөн тэмдэгтэй марафонд олимпийн эрх олгохгүй