Японы “Такасү” эмнэлгийн захирал Такасү Кацүя твиттер хуудсандаа “Амны хаалт дутагдалтай байгаа Монголд маск нийлүүлнэ” гэж жиргэжээ.
Такасү Кацүя “Ёкозүна Асашёорюү надад “Монголд амны хаалт дутагдалтай, хэцүү байна” гэж бичсэн. Би одоо Дубайд байна. Дубайгаас маск илгээх үү, Японд хариад явуулах уу гэдгээ одоохондоо шийдээгүй байна” гэж бичжээ.
Мөн маск коронавирусийн аюулаас хамгаалах эсэх талаар “Амны хаалт бол вирус тараахгүй байхад тустай. Хүн болгон зүүвэл халдвар тархахгүй. Гэхдээ маск зүүсэн гээд хамаагүй юм хийгээд байж болохгүй. Гараа угаах, маск зүүсэн төдийгөөр коронавирусээс хамгаалахгүй гэдгийг Ухань дахь эмч нар нотолсон” гэж бичсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
Их аваргадаа болон таны найз та 2т их баярлалаа
Их аваргадаа өолон таны найз та монголчуудынхаа өмнөөс баярлалаа
bayrlaa