Билял Маховоос допинг илэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 03

Лондоны олимпын мөнгөн медальт, дэлхийн гурван удаагийн аварга, ОХУ-ын чөлөөт бөхийн тамирчин Билял Махов хориотой эм, бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогджээ.

ОХУ-ын Спорт бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили "Интерфакс"-т өнөөдөр ярилцлага өгөхдөө энэ талаар “Нэгдүгээр сарын 13-нд би ОХУ-ын Допингийн эсрэг агентлагаас Маховын сорьцоос хориотой бодис болох өсөлтийн гормон илэрсэн мэдээг авсан. Маховтой ярихад допинг илэрснийг хүлээн зөвшөөрсөн, гэхдээ хориотой бодис яаж биед нь орсныг тайлбарлах болно гэж хэлсэн. Эхнэр нь маш их эм тариа хэрэглэдэг гэсэн. Учрыг олох болно” гэж ярьсан байна.

Махов сонгомол барилдаанаар ДАШТ-ий хос хүрэл медальтай.

Хэрэв буруутай нь тогтоогдвол түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хасах юм.

Махов өнгөрсөн сард Италийн Ромд болсон чансааны оноо олгох тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртсэн. Энэ тэмцээний дараа түүнээс допингийн шинжилгээ авчээ. Зарим хэвлэлд түүний гэрт үүрийн 5 цагт Допингийн эсрэг шалгалтынхан ирж, сорьц авсан гэж мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.107.107) 2020 оны 02 сарын 04

Эргэн ирэлт хийлээ, мундаг бөх юм уу гэсэн бас л нотой болж таарах шиг

1  |  0
Top