Чөлөөт бөх: Олимпын хүрэл медальт Франссоноос допинг илэрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 04

Риогийн олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Шведийн Йенни Франссон допингийн шалгалтад бүдэрчээ. Түүний сорьцоос хориотой стероид метилтестостерон бодис илэрсэн байна.

Йенни хамгийн сүүлд өнгөрсөн жил Казахстанд болсон ДАШТ-д оролцон, 68 кг-ийн жинд мөнгөн медаль хүртэж, Токиогийн олимпын эрхээ авсан билээ. Медаль хүртэх замдаа тэрбээр манай С.Батцэцэгийг ялсан.
 


Энэ жил 32 настай Франссон допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөнгүй, түүний хоол унданд хольсон байх магадлалтай гэж мэдэгджээ.

“Миний хэлэх ганц тайлбар бол спорт танхимд байсан хэн нэг хүн намайг хорлосон” гэж тэр хэлсэн юм.

“Svenska Yle”-д бичсэнээр B сорьцыг нээх хүртэл Франссоныг Шведийн олимпын багаас хасжээ. Франссон дэлхийн чансааны 2-т жагсаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nyam(66.181.161.113) 2020 оны 02 сарын 04

Manai hun 2 alt, 2 mungutei boloh ni

1  |  0
zochin(150.129.142.168) 2020 оны 02 сарын 04

TEGWEL MANAY BATTSETSEG MUNGU AWNA

0  |  0
Top