МОНГОЛЫН теннисчид FED CUP-д анх удаагаа оролцож байна

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 04

Ц.Энхтүвшин  “Таван цагариг”

Монголын теннисчид энэ сарын 4-8-нд Шинэ Зеландын Веллингтон хотноо болох эмэгтэй теннисчдийн багийн хамгийн том тэмцээн болох FED CUP дэлхийн цомын тэмцээний Ази ба Далайн орнуудын бүсийн II хэсгийн тоглолтод оролцож байна.

FED CUP буюу FEDERATION CUP хэмээх дэлхийн теннисний эмэгтэй шилдэг багийн цомын тэмцээн 1963 оноос эхлэн зохиогдсон түүхтэй. Тэмцээнд оролцох багууд 5 ангилалд (Дэлхийн 1, Дэлхийн 2, Тивийн бүс 1, Тивийн бүс 2, Тивийн бүс 3) эрэмбэлэгддэг бөгөөд тэмцээний ерөнхий зарчим нь ангилал тус бүртээ сайн тоглосон багууд дээшээ шат ахих ба доошоо унах байдлаар тоглоно.

Жишээ нь, Монголын баг Ази ба Далайн орнуудын II хэсэгт байгаа . Энэ хэсгээс шалгарвал I хэсгийн сул багтай плей-оффын тоглолт хийж, ялбал бүсийнхээ I хэсэгт дараа жил орох гэх мэт.

Монголын теннисчид энэ нэр хүндтэй тэмцээнд түүхэндээ анх удаагаа орж буй нь энэ бөгөөд Ази ба Далайн орнуудын бүсийн 2 хэсгийн тэмцээний “А” зоонд Пакистан, Шинэ Зеланд, Сингапурын шигшээ багтай оноолт таарчээ.

А.Жаргал, Э.Эрдэнэсүрэн, Э.Болор, Б.Шинэжаргал нарын бүрэлдэхүүнтэй манай баг эхний тоглолтоо Пакистантай өнөөдөр хийх юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
WOW(202.179.25.221) 2020 оны 02 сарын 04

minii muujgai huurhun

0  |  0
Top