ОХУ-ын боксчин Георгий Кушиташвили хар тамхи хадгалсан, цагдаа нарын биед халдсан хэргээр баривчлагджээ.
Кушиташвили Буриадын Бичүүр аймгийн уугуул. 24 настай. 2015, 2018 оны ОХУ-ын аварга. 81 кг-ийн жинд тоглодог, жиндээ Оросын хамгийн шилдэг тамирчин. 2019 оны Екатеринбургт болсон ДАШТ-д шагналт байрт шалгарсан. Өчигдөр /2020.02.03/ тэр шигшээ багийн цугларалтад гарах ёстой байлаа.
Өнгөрсөн Бямба гарагийн шөнө ОХУ-ын “Росгвард” –ийн дайчид Москва хотын төвд сэжигтэй хоёр этгээдийг саатуулан шалгахад, биеэс нь кокаин илэрсэн байна. Боксчны найз эсэргүүцэл үзүүлээгүй бол Кушиташвили нэг ажилтны хамрыг гэмтээгээд зугтсан ч баригджээ.
Кушиташвилид хар тамхи хадгалсан, тараасан (10-15 жилийн ял), “Росгвард”-ийн ажилтны биед халдсан (200 мянган рублийн торгууль, 5 жил хүртэл олон нийтийн ажил хийлгэх, 6 сараас 5 жил хүртэл хорих) хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Одоогийн байдлаар түүнийг дөрөвдүгээр сарын 1 хүртэл баривчилсан.
ОХУ-ын Боксын холбооны тэргүүн Умар Кремлев “Хэрэв үнэхээр ийм хэрэг хийсэн нь нотлогдвол бид хатуу арга хэмжээ авах болно. Бүх зүйл хуулийн дагуу шийдэгдээсэй гэж хүсэж байна”
Шигшээ багийн дасгалжуулагч асан Эдуард Кравцов “Энэ бол манай шигшээ багийн нэр хүндийг унагаасан үйл явдал. Кушиташвили цугларалт дээр сахилга бат алдаж байсан тохиолдол байхгүй. Хувийн амьдралдаа юу хийдгийг нь түүний багш, дасгалжуулагч Сергей Смирновоос л асуух хэрэгтэй. Түүнийг шигшээ багт буцаан авах эсэхийг ерөнхий дасгалжуулагч шийднэ. Хэрэв хэрэг хийсэн нь нотлогдвол ийм ухамсар дорой этгээд шигшээ багт хэрэггүй”
Кушиташвили Токиогийн олимпод амжилттай оролцож, дараа нь мэргэжлийн бокст хүч сорих төлөвлөгөөтэй байсан ч хар тамхины гайгаар ийнхүү хувь заяа нь тодорхойгүй боллоо.
Сэтгэгдэл ( 11 )
Сайид Моллайг иран нэртэй гээд Монголын гэхгүй байхуу. Буриадын багийн тамирчинг чи гүрж нэртэй гээд Гүржийн гэх үү. \n
Undesten ni gurj irgenshil ni buriad. Malnuud\n
Buriad gurjee yalgadaggui site uu, ene odoo mongol hun bn uu sugar aa
или вили гэдэг нь Грузин буюу Гүрж харин ян-р төгсвөл армян шүү дээ энийг мэдэхгүй байж буриад гээд бичих юм\n
Ямар ч нэртэй байсан Буриадын өмнөөс тогож байхад буриад гэнэ биз дээ
CHECHEN
Buryadiin boxchin l gene bizde kkk automat horvuulegch yumu haishaa yum
буриадын нэр бузарласан гүрж новш
АМАРХҮҮГЭЭР ХАР ТАМХИ ЗАРУУЛДАГ ГҮРЖ
Гүрж овогтой байхад юу бичээд байгаан бэ
Юун буриад. Гүрж нөхөр л байна ш д\n