Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр /2020.02.04/ Кокүгикан ордонд хэвлэлийн бага хурал зарлаж, Токиогийн олимпын үеэр тэмцээн зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ.
“Токио 2020, олимп, паралимпийн башё” нэртэй тус тэмцээнийг Токиогийн олимп (7-р сарын 24-нөөс 8-р сарын 9 хүртэл) болон паралимпийн (8-р сарын 25-наас 9-р сарын 6 хүртэл) завсраар наймдугаар сарын 12, 13-нд хоёр өдөр Кокүгикан ордонд зохион байгуулна.
Энэ башё Токиогийн олимпын наадмын соёлын хөтөлбөрийн нэг хэсэгт албан ёсоор багтаж байгаа юм. Олимпын үеэр дэлхийн өнцөг булан бүрээс ирэх гадаадын жуулчдад Японы уламжлалт үндэсний спортыг таниулах зорилготой ажээ.
Өнөөдрийн хэвлэлийн хуралд Холбооны тэргүүн Хаккакү ояката, их аварга Хакүхо, ёкозүна Какүрюү, озэки Такакэйшёо нар оролцсон байна.
Сэтгэгдэл ( 0 )