2019 онд Цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдсэн 911 707 иргэний 485 сая баримтаас 20 мянган иргэний 16.8 сая баримтын мэдээлэлд систем автоматаар эрсдэл тооцсон гэдгийг мэдээлсэн.
Түүнчлэн 996 иргэний 2 тэрбум 105 сая төгрөгийн урамшууллыг "эрсдэлтэй" гэж тодорхойлон, нягтлан шалгаж байгаа гэдгийг Сангийн сайд мэдэгдээд байна.
Тухайлбал,
Зөрчлүүдийг нийтлэг байдлаар үзвэл бараа, ажил, үйлчилгээ борлуулагч тухайн аж ахуйн нэгжид ажилладаг этгээд /Худалдагч, нярав, нягтлан бодогч гэх мэт/ иргэдийн худалдан авалтад цахим төлбөрийн баримтыг олгохгүйгээр өөрийн нэр дээр их хэмжээний баримт бүртгүүлэх, иргэдийн баталгаажуулаагүй өндөр дүнтэй баримтын мэдээллийг хууль бусаар олж, өөрийн нэр дээр бүртгүүлэх, худалдан авалт хийгээгүй боловч өөрийн компанийн ашиг, алдагдалд нийцүүлэн жилийн эцэст өөрийн компаниас И-баримт гаргуулж, буцаан олголт авахаар баталгаажуулах гэх мэт хууль зөрчсөн үйлдлүүд олон илэрчээ.
Тиймээс тэдгээр асуудлыг татварын алба нягталж, хуулийн хэрэгжилтийг хангахаар ажиллаж буй юм байна.
Сэтгэгдэл ( 4 )
Ene luivar aa boloo.
томоохон худалдааны газрууд жишээ нь гутлын Сөөхий дэлгүүр,ТЭДИ төв гэх мэт газрууд баримт өгдөггүй шүү дээ
Одоо үүнийг өөрчилж хянах цаг болсон Хүмүүс луйвар хийх аргаа олчихлоо\n
Baliar shunalii. Tulamnuudaas bolj zugeer humuus n mongoo avj chadhgui baina