“Унтаж байсан” Абид хатуу сануулга өглөө

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 05

Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард комүсүби Аби, жюүрёогийн Вакамотохарү нар инстаграмд нэгнийгээ шоглож байгаа бичлэг оруулж, Сүмо бөхийн холбооноос хатуу сануулга авсан билээ.

Скоч, олсоор хөл гарыг нь хүлж, амыг нь скочоор тагласан Вакамотохарү хүлээснээсээ гарах гэж оролдож байгаа бичлэгийг Аби өөрөө авсан байлаа. Анд найзууд тоглож байсан нь мэдээж ч олон түмэн өөрөөр хүлээн авсан. Тэдний гайгаар Холбооноос сүмо бөхчүүдийг олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглосон юм.  

 

 

Өнөөдөр Сүмо бөхийн холбооноос бөх, ояката гэсэн 900 хүнийг олон нийтийн сүлжээ хэрхэн ашиглах талаар сургалтад хамрууллаа. Сургалтаас гарч ирсэн Абигаас сэтгүүлчид сургалтын талаар сонирхоход “Би унтаж байсан болохоор юу ч сонсоогүй” гэж хариулсан байна.  

Мэдээж Сүмо бөхийн холбооны дарга нар их уурласан.

Хаккакү ояката “Өөрийнх нь буруугаас болж, ийм арга хэмжээ авсныг ойлгохгүй байгаа юм байх даа. Хэлэх үгэндээ анхаарах хэрэгтэй. Гэмшсэн шинж огт алга” гэж уурлан, багштай нь цуг хатуу донгоджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top