Узбекистаны нийслэлд Олон улсын туялзуур сэлэмний холбооны дэмжлэгтэйгээр туялзуур сэлэмний академи нээгдэх гэж байна.

Тус улсын ҮОХ-ны тэргүүн Рустам Шаабдурахманов Олон улсын туялзуур сэлэмний холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Азе Эрика, Новак Перович, Виталий Логвин нартай Ташкент хотод уулзах үеэрээ энэ талаар зарлалаа.
Узбекистан улс Төв Азийн туялзуур сэлэмний холбоог байгуулаад байгаа бөгөөд спортын энэ төрлөөр бүс нутагтаа тэргүүлэх байр суурьтай болохоор ажиллаж байгаа юм. Тус академийн сургалтад Монгол, Казахстан зэрэг улсын тамирчид хамрагдах боломжтой.
Олон улсын туялзуур сэлэмний холбоог Узбекистаны уугуул, ОХУ-ын бизнес эрхлэгч Алишер Усманов 2008 оноос удирдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )