Ирэх гуравдугаар сарын 31-нд Улаанбаатарт болох “Катар 2022” дэлхийн аваргын тэмцээн, 2023 оны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны Монгол, Японы шигшээ багийн тоглолтыг Японы “Фүжи” телевиз Япон даяар шууд дамжуулан үзүүлэх болжээ.
Тоглолт гуравдугаар сарын 31-ний 18.30 цагаас Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд явагдах юм.
Энэ тоглолтод манай шигшээ баг шинэ дасгалжуулагч Войслав Бралушичийн удирдлага дор анхны албан ёсны тоглолтдоо оролцоно.
Сэтгэгдэл ( 0 )