Японы сүмо бөхийн холбооноос энэ сарын 4-нд Кокүгикан ордонд хэвлэлийн бага хурал зарлаж, Токиогийн олимпын үеэр башё зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн.
“Токио 2020, олимп, паралимпийн башё” нэртэй тус тэмцээнийг Токиогийн олимп (07.24-08.09) болон паралимпийн (08.25-09.06) завсраар наймдугаар сарын 12, 13-нд хоёр өдөр Кокүгикан ордонд зохион байгуулах юм.
Хэвлэлийн хуралд Холбооны тэргүүн Хаккакү ояката, их аварга Хакүхо, ёкозүна Какүрюү, озэки Такакэйшёо нар оролцож, “Токио 2020” олимпын наадмын ямар спортын төрлийн тэмцээн үзэх хүсэлтэй байгаагаа ярьжээ.
Хакүхо “Аав минь 56 жилийн өмнө Токиогийн олимпод оролцож, 1968 оны Мехикогийн олимпын наадамд чөлөөт бөхийн төрлөөр мөнгөн медаль хүртэж байлаа. Тийм болохоор би олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн үзмээр байна”
Харин ёкозүна Какүрюү сагсан бөмбөг, озэки Такакэйшёо боксыг сонгосон байна.
Сэтгэгдэл ( 0 )