Италийн шигшээ баг, “Интер”, “Ювентус”, “Милан” багийн тоглогч асан Андреа Пирло, Польшийн шигшээ баг, “Ювентус”, “Рома” багийн довтлогч асан Збигнев Бонек хоёрыг Италийн хөлбөмбөгийн Алдрын танхимд элсүүлэхээр болжээ. Мөн тэдний хамт “Рома”, “Фиорентина” багийн дасгалжуулагч асан Карло Маццоне Алдрын танхимын гишүүн болно.
Алдрын танхимд элсэх ёслолын ажиллагаа тавдугаар сарын 4-нд болох юм.
Пирло – 2006 оны дэлхийн аварга. Аваргуудын лигт хоёр, Италийн Сери А-д зургаан удаа түрүүлсэн.
Бонек – Сери А, Аваргуудын лиг, Цомтой багуудын цом тэмцээний аварга.
Сэтгэгдэл ( 0 )