NBA: 3 онооны шидэлтийн тэмцээнд оролцогчдыг зарлалаа

2020 оны 02 сарын 07

Хойд Америкийн сагсан бөмбөгийн NBA лигээс энэ сарын 15-нд Чикагогийн “Юнайтед-центр”-т болох Оддын үдшийн гурван онооны шидэлтийн тэмцээнд оролцогчдыг зарлалаа.

Холын шидэлтийн тэмцээнд Давис Бертанс (Вашингтон), Девонте Грэм (Шарлотт), Бадди Хилд (Сакраменто), Зак Лавин (Чикаго), Дэмьен Лиллард (Портленд), Данкан Робинсон (Майами), Трэй Янг (Атланта) болон өнгөрсөн жилийн аварга Жо Харрис (Бруклин) нар өрсөлдөх болжээ.

Энэ жилээс тэмцээний дүрэмд өөрчлөлт орсон. Шидэлтийн тоо хоёроор нэмэгдсэн (27 болсон), шидэх хугацаа нэмэгдсэн (60 секунд байсныг 70 секунд болгосон). Нэмэлт хоёр шидэлтийг 3 онооны шугамаас хоёр метр хол тусгай бүсээс гүйцэтгэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top