NBA: Тохолтын тэмцээнд оролцогчдыг нэрлэлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 07

Хойд Америкийн сагсан бөмбөгийн NBA лигээс энэ сарын 15-нд Чикагогийн “Юнайтед-центр”-т болох Оддын үдшийн тохолтын тэмцээнд оролцогчдыг зарлалаа.

Тус тэмцээнд Аарон Гордон (Орландо), Деррик Жонс (Майами), Пэт Коннотон (Милуоки), Дуайт Ховард (Лос-Анжелес Лейкерс) нар оролцоно.

Пэт Коннотон слэм-данкийн тэмцээнд анх удаа оролцож байгаа бол Дуайт Ховард гурван удаа оролцож, 2008 онд түрүүлэн, 2009 онд хоёрдугаар байрт шалгарч байв. Аарон Гордон хоёр удаа оролцож, 2016 онд 2-т орж байсан бол Деррик Жонс 2017 онд хоёрдугаар байрт шалгарч байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top