Олимп, дэлхийн аварга Гацалов Армены нэр дээр барилдана

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 10

ОХУ-ын осетин бөх Хажимурат Гацалов Армены иргэншил авч, Токиогийн олимпод оролцох  эрхийн төлөө зүтгэх болжээ.

Армены ҮОХ-ноос энэ сарын 7-нд түүнийг танилцуулж, шигшээ багийн өмсгөл гардууллаа. Энэ жил 37 настай Гацалов 2004 оны олимпын аварга, дэлхийн тав, Европын гурван удаагийн аварга бөх.
 


Тус улсын бөхийн холбооноос дүрмийн дагуу Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо, ОХУ-ын бөхийн холбоонд тус бүр 5000 швейцар франк төлсөн байна.  
 


Гацалов “Армены шигшээ багийн 97 кг-ийн жинд манай нутгийн Георгий Кетоев барилдаж байсан ч жингийн асуудлаар зодог тайлсан. Харин би эсрэгээр дахин барилдах хүсэлтэй байсан. Олон улсын тэмцээнд төлөөлж болох улс орно хайж байлаа. Иргэншлээ солихоор өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн хөөцөлдөж, сая дууслаа. Би 2016 оноос тэмцээнд оролцоогүй ч бэлтгэл хийж байсан. Токиогийн олимпын эрх авч, Токиод медаль авахын төлөө хичээх болно. Удахгүй эхлэх Европын АШТ-ийг өнжинө. Хоёр долоо хоногийн дараа Харьковт болох тэмцээнээс Армени улсыг төлөөлж эхэлнэ. Ирэх гуравдугаар сарын 19-22-нд Будапештэд болох олимпын эрхийн тэмцээнд оролцоно” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top