Энхо Хакүхог давжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 10

Мэргэжлийн сүмо бөхийн “Нихон оозүмо” тэмцээн энэ сарын 9-нд 44 дэх удаагаа зохион байгуулагдлаа. Энэ тэмцээн нь дээд болон жюүрёо зиндаанд хасагдах журмаар явагддаг. Нэг дэвжээний бөхчүүд ч хоорондоо таарч болдог тэмцээн билээ.

Энэ жилийн тэмцээнд Такаясү түрүүлж, 250 сая иений шагнал хүртлээ. Өнгөрсөн жил тэрбээр озэки байхдаа мөн түрүүлж байв.

Тэмцээний гуравдугаар тойрогт Миягино дэвжээний их аварга Хакүхо, маэгашира Энхо нар учраа таарлаа. Энхо ёкозүнаг шитатэнагэ мэхээр өвдөг шороодуулж, ордонд ирсэн үзэгчдийг баярлуулав.

Өнгөрсөн тэмцээний түрүү бөх Токүшёорюү гурвын даваанд Такаясүд өвдөг шороодсон байна. Ёкозүна Какүрюү, озэки Такакэйшёо нар эхний тойрогт ялагджээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.141) 2020 оны 02 сарын 18

250 say bish, 2.5 say blgui dee

0  |  0
иргэн(202.70.34.70) 2020 оны 02 сарын 10

Унасан нь болж муу урвагч.

0  |  1
аги(49.0.147.33) 2020 оны 02 сарын 10

дайчин ,ирээдүйтэй бөхдөө

1  |  0
аги(49.0.147.33) 2020 оны 02 сарын 10

дайчин ,ирээдүйтэй бөх дөө

0  |  0
Top