Чөлөөт бөх: АЗИЙН аваргад оролцох Монголын шигшээ баг

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 10

Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 17-23-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болно. Эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 23 дахь удаагийн тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо. Энэ удаагийн Азийн аваргад манай улс чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа, сонгомол бөхийн төрөлд нэг тамирчин хүч үзнэ. Энэ жилийн УАШТ-ий алтан медальт найм, мөнгөн медальт ес, хүрэл медальт гурван бөх Энэтхэгийн дэвжээнд зодоглох бөгөөд манай бүрэлдэхүүний тал нь тивийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулах юм гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг, эмчээр Б.Ганзолбоо, шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ю.Батсайхан нар ажиллана.

Монголын эрэгтэй бөхчүүд 1989 онд Японы Оараид, бүсгүйчүүд 2000 онд БНСУ-ын нийслэл Сөүлд болсон тивийн аваргад анх оролцсоноос хойш 23 алт, 63 мөнгө, 89 хүрэл, нийт 175 медаль хүртээд байна гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Монголын шигшээ баг:

Эрэгтэй

57 кг: Батжаргалын Төгс

61 кг: Намсрайн Ганбаяр

65 кг: Баттулгын Нямдорж

70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн

74 кг: Занданбудын Сумъяабазар

79 кг: Дамжингийн Батзул

86 кг: Ганбаатарын Ганхуяг

92 кг: Мөнхбаатарын Цогтгэрэл

97 кг: Баасанцогтын Өлзийсайхан

125 кг: Доржхандын Хүдэрбулга

Эмэгтэй

50 кг: Бямбасүрэнгийн Мөнхнар

53 кг: Ганбаатарын Отгонжаргал

55 кг: Мөнхболдын Дөлгөөн

57 кг: Эрхэмбаярын Даваачимэг

59 кг: Алтанцэцэгийн Батцэцэг

62 кг: Пүрвээгийн Номин-Эрдэнэ

65 кг: Зоригтын Болортунгалаг

68 кг: Энхсайханы Дэлгэрмаа

72 кг: Энхбаярын Цэвэгмид

76 кг: Ганбатын Ариунжаргал

Сонгомол бөх

60 кг: Мөнх-Эрдэнийн Даваабанди

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.80.210.120) 2020 оны 02 сарын 19

Нөгөө Баянхонгорын охин М.Пүрэвтунгалаг юу болсон бэ.Бөхийн замнал нь дууссан уу.

0  |  0
Эгэл(192.82.76.221) 2020 оны 02 сарын 15

Амжилт !

0  |  0
Top