Алишер Усманов ОУОХ-нд үнэтэй бэлэг гардууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 11

ОХУ-ын тэрбумтан, Олон улсын туялзуур сэлэмний холбооны тэргүүн Алишер Усманов Лозанн дахь Олимпын музейд үнэтэй бэлэг гардууллаа.

Усманов орчин үеийн олимпын хөдөлгөөнийг үндэслэгч Пьер де Кубертены алдарт тунхаглалын гар бичмэлийг ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахд гардуулан өглөө. Энэ тунхаглалыг 2019 оны 12 дугаар сарын 18-нд дуудлага худалдаагаар зарахад нэр нь үл мэдэгдэх нэгэн хүн 8.8 сая ам.доллароор худалдан авсан билээ. Тэр хүн нь Усманов байжээ.

Кубертен энэхүү тунхаглалыг 1889 онд бичсэн. Нийт 14 хуудас энэхүү баримт бичигт орчин үеийн олимпын хөдөлгөөний үндсэн зарчмуудыг тодорхойлсон байдаг юм.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах “Өнөөдөр бид түүхэн үйл явдлын гэрч боллоо. Олимпын чухал бичиг баримт гэртээ эргэн ирлээ. Усманов, таны өгөөмөр сэтгэл бид бүхэнд олимпын хөдөлгөөний үнэт зүйлсийг сануулж байна” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top