Италийн “Интер” Бекхэмийн “Интер”-тэй заргалдаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 11

Италийн хөлбөмбөгийн “Интер” баг Америкийн “Интер Майами” багтай зохиогчийн эрхийн төлөө заргалдаж байна.

Өчигдөр болсон /2020.02.10/ эхний шүүх хуралд Италийн баг ялалт байгуулж, “Интер” нэрийг өөр баг эзэмших ёсгүй гэдгийг нотолж чадсан. Харин Давид Бекхэмийн баг энэ нэрийг эзэмших ёстой гэдэг баталгаа гаргаж чадаагүй байна.

Хоёр багийн хуулийн “тулаан” 2018 оны есдүгээр сард эхэлсэн. Давид Бекхэм тэр үед “Интер Майами” баг, багийн лого тэмдгээ танилцуулж байв. Харин Италийн “Интер” баг “Интер” гэдэг нэрийг бүртгүүлэхээр 2014 онд хүсэлт гаргасан байдаг.

Хэрэв шүүхээс Миланы багийн зөв гэж үзэх юм бол Давид Бекхэмийн баг нэрээ солихоос өөр аргагүй болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top