Монголын жүдоч Саид Моллай Израилын Саги Мукитэй тэврэлдэн, зураг авхуулсан нь Иранд шуугиан тарьж байна.
Ираны Засгийн газраас тамирчдаа Израилын тамирчидтай зураг авхуулах нь битгий хэл барилдах, уралдан тэмцэлдэхийг ч хориглодог. Мукитэй Моллайг ДАШТ-д барилдуулахгүй гэж л албаар ялагдуулсны улмаас Саид эх орноо орхин дүрвэн гарсан билээ.
Нэг жингийн өрсөлдөгч нар Парист болсон Их Дуулга тэмцээний үеэр тааралдаж, зургаа авхуулсныг Саги инстаграм хуудсандаа нийтэлж, “Үүрд анд нөхөд. Бид хоёр Парист уулзлаа. Хоёр сайн найз, хоёр дэлхийн аварга” гэж бичсэн байлаа. Мөн “Израил, иранчууд энх тайвны төлөө” гэж уриалга гаргасан юм. Ганц өдрийн дотор маш олон мянган лайк цуглуулсан энэ зураг харин Саидын төрсөн нутаг Иранд таалагдсангүй.
Парисын Их Дуулга тэмцээнийг зохион байгуулагчид, Европын жүдо бөхийн холбооноос харин баярлан хүлээж аван, "#judomorethansport" хэштегээр хариу барьсан байна.
Тэмцээний дараа телевизэд ярилцлага өгөхдөө Муки “Моллай Ираны Засгийн газартай сөргөлдсөн явдал надад Израил улс, израилчуудыг улам их үнэлэх сэтгэл төрүүлсэн. Сайдыг хэзээ нэгэн цагт Израилд ирнэ гэж найдаж байна. Тэр Израил орон, израилчуудад үнэн сэтгэлээс хайртай гэдгийг би мэднэ” гэж ярьсан байна.
Ийнхүү израил жүдоч Сайд Моллайг улс төрийн тоглоомдоо хутган орууллаа. Олимп дөхсөн энэ үед огт хэрэггүй зүйлд Саид орох шиг болов.
Сэтгэгдэл ( 8 )
ene hend hamaatai yum be. neg muu iran yugaa hiih ni hend heregtei yum be..mongoloos zailbal taaranaa.. iim musilmanuud odoo dagaad zondoo orj irenee.ingej muu vlger duurail vzvvlij musilmann tsgaachidiig abch bolohgui.bid hed bilee ted hed bilee.delhiid 1.8 terbum musilmanuud bii tedenii tsoonh bayn tansag amidarch byui tul bvgd eh oronoo orhij az jargal haij tsagaachilj bna...bid ted nariig abch diilehgui ee..
энэ урвагч пзда юу даа манайхан хөл алдаад иргэншил 3 өрөө байр өгөөд тэнэгтээд бсан_.
энэ урвагч пзда юу даа манайхан хөл алдаад иргэншил 3 өрөө байр өгөөд тэнэгтээд бсан_.
энэ урвагч пзда юу даа манайхан хөл алдаад иргэншил 3 өрөө байр өгөөд тэнэгтээд бсан_.
tenegteerei ta nar said mongol xun shuu dee
Исрэалуудыг тэнгэр ниргээсэй
Иран өөрчлөгдөж байгаа. Дуртай хүмүүс зөндөө байгаа
Нэлээн дээр үед авахуулсан зураг байна.Саяхны зураг биш шүү.Худлаа сенсаци битгий хөөгөөд бай.