Энэ сарын 8-9-нд Буриадын Түнхэнэй аймгийн Аршан тосгоны Спортын цогцолборт “Алтан Мундарга” олон улсын соёлын наадам болно.
Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа тус наадмын гол уралдаан нь сээр хугалах буюу “hэер шаалган” байх юм. Энэ жилийн шагнал тун өндөр буюу Улаан-Үд хотод байр өгнө гэж Буриадын “Сээр хухалха” холбооноос мэдээллээ.
Сээр хугалах тэмцээнд ОХУ-ын Буриад, Өвөр Байгалийн хязгаар, Эрхүү, Тува болон Монгол, Хятад, Киргизийн зочид өрсөлдөх юм.
Мөн энэ үеэр дуу, бүжгийн “Байкал”, “Шоно”, “Сагаан Турлааг” этнорок хамтлаг, дуучин Вера Шобосоева, Булат Бадмаев, Светлана Санжитова нарын тоглолттой.
Сэтгэгдэл ( 1 )
uwchin taraakh ni dee