Холимог тулааны UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт хөнгөн жингийн аварга Хятадын Чжан Вейлиг Абу-Дабид авчирснаа мэдэгдлээ.
Чжан Вейли ирэх гуравдугаар сарын 7-нд АНУ-ын Невадад болох UFC 248 тэмцээнд Польшийн Йоанна Енджейчиктэй аваргын бүсээ хамгаалах тулаан хийх юм.
Хятадад коронавирусийн халдвар дэлгэрч, бэлтгэл хийх боломжгүй байсан тул Чжан Тайландад очоод байсан юм.
Дана Уайт “Одоо Вейлид ямар ч аюулгүй боллоо. Тэр Тайландад бэлтгэл хийж байсан ч тэнд бас л халдвар гарсан. Бид тамирчнаа хамгаалах үүднээс Абу-Дабид шилжүүлсэн” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Вейлигийн өрсөлдөгч Йоанна Енджейчик инстаграмдаа тэмцээний зурагт хуудсыг нийтлэхдээ өөрийнхөө зургийг хий эсэргүүцэх багтайгаар тавьж, инээж байгаа эможи нэмэн, коронавирусээр далимдуулан, Вейлиг доромжилсон.
Харин Вейли хариуг нь торон дотор хатуу барихаар амлаад байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )