Олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Жейден Кокс “Токио 2020” олимпын наадмын эрхийн төлөө ямар жинд өрсөлдөхөө зарлалаа.
92 кг-ийн жингийн аварга Коксын шийдвэрийг бөх сонирхогчид анхааралтай хүлээж байсан билээ. 2018 оны дэлхийн аварга, 86 кг-ийн Дэвид Тейлор, 2016 оны олимпын аварга, дэлхийн хошой аварга, 97 кг-ийн Кайл Снайдер хоёрын хэнд нь “дайн” зарлаж, олимпын багаас хасахын төлөө барилдах бол гэж олон хүн бодож байсан нь мэдээж. Кокс Тейлортой хоёр удаа шигшээ багийн сонгон шалгаруулалтад (2016 оны олимп, 2017 оны ДАШТ) таарч, хоёуланд нь ялж байсан.
“Тeamusa.org”-д ярилцлага өгөхдөө Кокс “Миний жин 91-92 кг. 86 кг-д буцан орж болох ч шинэ жинд өөрийгөө сорих нь илүү сонирхолтой байна. Энэ жинд Кайл Снайдер, Абдулрашид Садулаев, Шарип Шарипов зэрэг олон шилдгүүд байгаа” гэж ярьжээ.
АНУ-ын чөлөөт бөхийн олимпын шигшээ багийг дөрөвдүгээр сарын эхээр Пенсильван мужийн их сургуулийн оюутны хотхоны 16 мянган хүний багтаамжтай “Bryce Jordan Center” цогцолборт болох халз барилдаанаар тодруулна. Энэ тэмцээний бүх тасалбар хоёр хоногийн дотор зарагдаж дууссан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Mongold sudalmaar l...