Монгол, Японы тоглолтыг дамжуулах “Фүжи” телевизийг хил нэвтрүүлсэнгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 13

Ирэх гуравдугаар сарын 31-нд Улаанбаатарт болох “Катар 2022” дэлхийн аваргын тэмцээн, 2023 оны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны Монгол, Японы шигшээ багийн тоглолтыг Японы “Фүжи” телевиз Япон даяар шууд дамжуулан үзүүлэхээр болсон талаар бид мэдээлсэн билээ.

Гэвч энэ нэвтрүүлэг шинэ коронавирусийн уршгаар цуцлагдаж магадгүй болжээ. Гадаадаас спортын тэмцээн шууд дамжуулах телевизийн суваг хиймэл дагуулын дамжуулалт зэрэг бэлтгэл ажлаа орон нутгийн компанид даалгах тохиолдол элбэг. Харин Фүжи телевиз Хятадын нэг компаниар энэхүү бэлтгэл ажлаа хийлгэхээр тохиролцоонд хүрчээ.

Хоёрдугаар сарын эхээр Японы хөлбөмбөгийн холбоо, Фүжи телевизийн албаны хүмүүс Хятадад очиж, бэлтгэл ажилтай танилцаад Хятадаас Монголд ирэх гэтэл манай гааль коронавирусийн халдварын хоригийн улмаас тэднийг хил нэвтрүүлээгүй байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(64.119.24.203) 2020 оны 02 сарын 16

Sain bna, bolohgui yumni toloo haldvar teegch oruulahgui bh ni zov

0  |  0
Зочин(202.21.109.55) 2020 оны 02 сарын 14

зөв штээ зөв тэгээд оруулх байсан уу ..

0  |  0
Zuv(192.82.77.240) 2020 оны 02 сарын 13

Suv sh de

0  |  0
Иргэн(202.9.46.62) 2020 оны 02 сарын 13

Зөв зөв

4  |  0
Top