"Эрдэнэс Тавантолгой" ХК жолооч нараа хот руу татаж байна

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 14
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Тавантолгой - Цагаан хадны чиглэлд нүүрс тээвэрлэлтэд явж байгаа жолооч нарт дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулж эхэллээ. Тус компани нь нийт 200 гаруй  тээврийн аж ахуйн нэгжтэй хариуцлагын гэрээ байгуулан ажилладаг, эдгээр аж ахуйн нэгжүүд нь 15 мянга орчим жолоочтойгоор нүүрс тээвэрлэлт гүйцэтгэдэг. Одоогоор Тавантолгойн ордод ажиллаж байгаа нүүрс тээврийн 1500-1700 орчим жолооч байгаа бөгөөд хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор тэдгээр жолооч нарыг хот руу болон орон нутаг руу нь буцаах ажлыг эрчимжүүлэхээр тээврийн компаниудтай хамтран ажиллаж байна.
Энэ дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас жолооч нарын эрүүл мэндийг үзэх, хяналт тавих, нэг удаагийн маск, ариун цэврийн хэрэгслээр хангаж байна. Мөн дархлааг сайжруулах, амин дэм олгох тэжээлийн бүтээгдэхүүнээр хангаж байгаа бөгөөд энэ удаад нийт 100 сая орчим төгрөгийн мөнгөн дүн бүхий шаардлагатай эд зүйлсийг жолооч нарт хүргэж өгөв.
Мөн компанийн эмч нар жолооч нарт шинэ коронавирусийн халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар заавар  зөвлөгөө өгч байна.  Цаашид ч компаниас тээвэр эрхлэгчидтэй тогтмол холбоотой байж,  жолооч нарын эрүүл мэнд, аюулгүй байдалд шаардлагатай байгаа зүйлст дэмжлэг үзүүлэн ажиллах юм. 
 
Улсын онцгой байдлын хуралдаанаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуунсухайт, Ганц мод болон Гурвантэс сумын Шивээхүрэн хилийн боомтуудаар нүүрс тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хориглох шийдвэр гаргаад байгаа юм.
Эх сурвалж: ЭТТ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
T(202.9.46.223) 2020 оны 02 сарын 15

Oyu tolgoi ajillaj bga shdee hudlaa hilee haasan gh medeelel tavih ym

0  |  0
zochin(150.129.142.168) 2020 оны 02 сарын 15

naaduul chini khileer garsan baykh shuu , khyanalt tawiaray

1  |  0
Top