Европын хөлбөмбөгийн холбооноос Английн “Манчестер Сити” багийг санхүүгийн шударга байдлыг зөрчсөн хэргээр хоёр жилийн хугацаагаар Европын Цомын тэмцээнүүдэд оролцох эрхийг нь хаслаа. Мөн 30 сая еврогийн торгууль хүлээх болжээ.
“Ман Сити” 2012-2016 онд тоглогчидтой гэрээ байгуулах, ивээн тэтгэгчдээс орж ирсэн орлогын талаар санаатайгаар хуурамч мэдээлэл өгч байсан нь батлагджээ.
Германы “Der Spiegel” сэтгүүл 2018 онд энэ талаар бичиж эхэлснээс хойш УЕФА мөрдлөгө, шалгалт хийж эхэлсэн билээ.
“Манчестер Сити” Спортын арбитрын шүүхэд давж заалдах боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )