Сергей Соловейчик: Японы жүдочид хүчтэй ч олимпод заавал түрүүлээд байдаггүй

2020 оны 02 сарын 15

Европын жүдо бөхийн холбооны тэргүүн Сергей Соловейчик Европын жүдочид Токиогийн олимпод амжилттай сайн оролцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

ОХУ-ын ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө Сергей Соловейчик “Токиогийн олимпын жүдо бөхийн тэмцээний үр дүнг урьдчилан хэлэх боломжгүй. Парист болсон Их Дуулга тэмцээнд Европын жүдочид сайн барилдсан. Нийт дүнгээр Японы шигшээ тэргүүлсэн ч хүнд жингүүдэд европчууд илүүрхэж байна. Лондон, Рио-де-Жанейрогийн олимпоос харахад Японы жүдогийн лидерүүд нь дандаа түрүүлээд байдаггүй нь харагдсан. Япончууд хүчтэй ч сүүлийн үед тэднийг Европын бөхчүүд л ялж байгаа. Парисын Их Дуулга тэмцээн үүний нотолгоо юм” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top