Хар тамхи авч явсан, баривчлах үед эсэргүүцэл үзүүлсэн хэргээр баривчлагдсан Буриадын боксчин Георгий Кушиташвилигийн цуснаас кокаин илэрчээ.
Кушиташвили Буриадын Бичүүр аймгийн уугуул. 24 настай. 2015, 2018 оны ОХУ-ын аварга. 81 кг-ийн жинд тоглодог, жиндээ Оросын хамгийн шилдэг тамирчин. 2019 оны Екатеринбургт болсон ДАШТ-д шагналт байрт шалгарсан. Буриадын цэргийн ангид алба хааж байгаа ч Армийн ЦСКА багт хичээллэж, байсан юм.
Кушиташвилигийн цуснаас кокаин илэрсэн, гарын судсанд нь зүүгээр хатгасан ул мөр байсан талаар Прокурорын газраас мэдэгдсэний дараа тамирчны дасгалжуулагч Сергей Смирнов “Энэ бол хуйвалдаан. Шигшээ багийн тамирчид байнга хяналтад байдаг. Яаж Георгий хар тамхи хэрэглээд тэмцээнд орж байх билээ” гэж РИА агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.
Харин энэ мэдээг сонссон ОХУ-ын Боксын холбооны тэргүүн Умар Кремлев Георгий Кушиташвилигийн ОХУ-ын шигшээ багт тоглох эрхийг бүх насаар нь хассанаа мэдэгдээд “Хар тамхи хэрэглэнэ гэдэг том гэмт хэрэг. Түүнийг сонирхогчдын боксоос хассан. Хэрэг шийдэгдсэний дараа мэргэжлийн бокст орох гэвэл бид саад болохгүй” гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 1 )
Яаанаа