Ажлаа хийж байсан эмч, сувилагч нарыг хутгалсан этгээд ОРГОН ЗАЙЛЖЭЭ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 17

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Эрүүл мэндийн төвийн эмч Э, сувилагч Б нарыг энэ сарын 12-ны орой ажил үүргээ гүйцэтгэж байх үед нь тус сумын иргэн Ж хутгалж, гэмтээсэн хэрэг гарсан.

Хэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа ба сэжигтэн этгээд хэргийн газраас оргон зайлж, одоо хүртэл олдоогүй байгаа ажээ. Харин хүнд гэмтэл авсан эмч, сувилагч нарыг Гэмтэл согог судлал үндэсний төвд авчирсан байна. Болсон явдлын талаар ташаа мэдээлэл гарч байгаатай холбоотойгоор Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Б.Амарзаяа дараах мэдээллийг өглөө.

Б.Амарзаяа “Тухайн өдөр Ерөө сумын ЭМТ ачаалал ихтэй ажиллаж байсан байна. Тус сумын тухайд ард иргэдийн дунд улирлын томуугаас гадна хатгаа өвчнөөр өвчлөх тохиолдол их байгаа аж. Иймээс тус сумын Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд ачаалал ихтэй тул уртасгасан цагаар ажиллаж, иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байжээ. Хэрэг гарах үед их эмч Э ажил тарсны дараа, 18-23 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллах хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байсан байна. Тэрээр 22:00 цагийн орчимд гадаа 00-д бие засахаар гарахад нь гэмт хэрэг үйлдэгч иргэн Ж үүдэнд тааралдсан гэнэ. Эмч бие засаад эргээд ирэхэд гэмт хэрэгтэн Ж түүний араас ирж, тамхи асаах гал асуусан байна. Түүнийг гал өгөх зуур өөдөөс нь хүйтэн мэсээр хэвлийн тус газарт нь хутгалжээ. Хохирогч Э тэндээс  зугтаж, даргынхаа гэрт ороод ухаан алдсан байдаг. Мөн ЭМТ-д жижүүрийн ажилтай байсан сувилагч Б нөхөр болох Ж-гийн гарт хүндээр гэмтсэн байна. Болсон явдлын дараа Ерөө сумын ЭМТ-ийн Э.Нинжбадам даргатай хамт олон анхны тусламж үйлчилгээг шуурхай хүргэж, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газарт мэдээллийг цаг алдалгүй дамжуулснаар шуурхай баг томилогдон, 100 орчим км-ийн цаанаас аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн ахлах зэрэгтэй, зөвлөх эмч Б.Ганболдоор ахлуулсан нарийн мэргэжлийн дөрвөн их эмч, хоёр сувилагч нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг тус сум руу явсан.

Шуурхай багийнхан бүтэн шөнийн турш хохирогч Э-ийн хэвлийн хөндийд үүссэн хүнд гэмтлүүдийг нөхөх, мөн хохирогч Б-ийн цээжний хөндийн буюу уушгинд үүссэн гэмтэлд гуурс тавих хагалгааг шуурхай, чадамгай гүйцэтгэж амь насыг нь аварч, улмаар хоёрдугаар сарын 13-нд Улаанбаатар хот дахь Гэмтэл согог судлал үндэсний төвд шилжүүлж, эрүүл мэндийг нь хяналтад авсан.

Хүнд хэцүү нөхцөлд мэргэжлийн ур чадвар гаргаж, авхаалж самбаагаа дайчлан ажилласан Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн ахлах зэрэгтэй, зөвлөх эмч Б.Ганболд, Нэгдсэн хагалгаа, Яаралтай тусламж, Эрчимт эмчилгээ, Гeмодиализын тасгийн эрхлэгч, клиникийн профeссор О.Ганзориг, Мэс заслын тасгийн Гэмтлийн эмч Б.Баянбаатар, Эрчимт эмчилгээ, сэхээний тасгийн эмч С.Уранчимэг болон Мэдээгүйжүүлгийн сувилагч О.Энхжаргал, Хагалгааны сувилагч Д.Болортуяа, аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн С.Азжаргалаар ахлуулсан зөөврийн рентгений баг хамт олонд Ерөө сумын Эрүүл мэндийн төв, гэр бүл, ах дүү, нутгийн ард иргэд талархал дэвшүүлжээ.

Гэмт хэрэг үйлдэгч Ж өмнө нь олон удаа эхнэр Б-г жижүүртэй байх үед нь согтуугаар ирж айлган сүрдүүлж, агсам тавьдаг байсан байна. Гэмт хэрэгтэн хэрэг үйлдсэнийхээ дараахан хэргийн газраас оргон зайлж одоог хүртэл олдоогүй байгаа” гэлээ.

Хэргийн мөрөөр Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас томилогдсон ажлын бүрэлдэхүүн Ерөө суманд ажиллаж, гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж байна.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.5.198.56) 2020 оны 09 сарын 22

эмч нар үнэхээр шуурхай чадварлаг ажиллажээ зарим эмч нарч үнэхээр мундаг шүү баярлалаа

0  |  0
зочин(182.160.36.98) 2020 оны 03 сарын 15

хүний юу болсоныг мэдэхгүй байж хүнийг элдэвээр хэлэхээ болиоч ээ энэ эмэгтэйн нөхөр нь архи уудаг урд нь нэг удаа хөнгөн хутгалаад баривчлагаанд байх хугацаандаа гарч ирж дахиад хутгалсаг гэсэн эмч нь араас гараад ирэхэд цочоод тэр эмчийг хутгалсаг гэж сайн таньдаг хүн ярьж байсан хүүхэдээ өөр дээрээ авах гээд хэрэлдсэн гэнлээ мэдээж эх хүн ийм адгуусанд хүүхэдээ өгөхгүй ш дээ\n

0  |  0
zz(103.57.94.162) 2020 оны 02 сарын 19

ХАРДАЖ БАЙГАА УХААНТАЙ ЮМ БАЙХДА ЧААВААС ГЭЖ. АРЧААГVЙ АРХИЧИН.АРХИНЫ ЦАГААН СОЛИО БОЛЖ ДЭ. АРХИ БОЛ ТАРХИНЫ ЭДИЙГ ХАМГИЙН ИХ ГЭМТЭЭДЭГ ЮМ ШДЭЭ ЗАЛУУЧУУД МИНЬ ХVНИЙ ТАРХИ ХАТАЖ ХАТИНГИРШДАГ ЭРVVЛЭЭР СЭТГЭХЭЭ БОЛИНО ХИЙ ЮМ ХАРЖ ЭХЛЭНЭ.

0  |  0
.....(182.214.30.59) 2020 оны 02 сарын 18

Nuhurtei huuhen bitii tataj changaaj bai ingj lai boldog bhgui yu

0  |  0
...(202.126.89.208) 2020 оны 02 сарын 18

Хэлж

0  |  0
....(202.126.89.208) 2020 оны 09 сарын 22

Энэ хүмүүс яасан муухай бодолтой хүмүүс вэ эхнэр хүүхэдтэй эмч биздээ эхнэр нь хүртэл ирж байсан шитдээ хүнийг ингэж аймар гэж болохгүй байхаа бичсэн зүйлүүдийн эхнэр нь уншуул яана зүгээр л ажилаа хийж байгаад гэнтийн зүйлд өртсөн байна шитдээ ийм зүйл болно гэдгийг яаж мэдэх билээ нүдээрээ хараагүй байж хүнийг ингэж муухай хэлж болохгүй байхаа юмыг зөв талаасан олж харж суръя

3  |  0
зочин(59.153.85.103) 2020 оны 02 сарын 18

Энэ хутгалуулсан баагийд нөхөргүй хүүхэн олдоогүй юм байна л даа

1  |  0
j odgee(202.126.89.45) 2020 оны 03 сарын 15

эрүүл мэндийн салбарынханыг хамгааллах бодлого шаардлагатай байгаагийн нэг жишээ энэ дээ . Ажлаа хийж байсан эмч амь насаа ч алдаж болох байлаа.

1  |  0
zochin(202.72.240.51) 2020 оны 02 сарын 17

eruul mendiin salbriinhanii niigmiin batalgaa sul bgaagiin shinj yamar hamgaalaltgui hen durtain doromjlono gutaana zagnana deerelheh enuuhend shu de deerees n salbar udirdaj bgaa humuusiin asar ih daramttai holbootoi ene eruugiin emnelgiin darga hen be henii yun be gedgiig setguulchid sonirhooroi do aimgiin salbar udirdsan huniig bas hen ch helj yarihgui bugd aidag uchraas nuugdmal ard asar ih zuil bgaa shu

0  |  0
zochin(203.212.104.147) 2020 оны 03 сарын 15

selenge aimgiin eroo sum hamgiin tsus oirtson gazar gj sudalgaagaar garsan shu ene bvhniig zohitsuulah erh zuin zohitsuulalt manai ulsad alga

2  |  1
Zochin(66.181.160.83) 2020 оны 02 сарын 19

Yu ni xvnii exner ergvvleh we.achilal ihtei ard tvmeniihee tuluu zvtgej bg enchiig ingej bolihgvi.ter sogtuu zaluugiin buruu.uls oron uchnuun uwchin garaad vxeltei tulj bhad yu ni ternii awgaitai ynz bvr boloh we.manaihan joihon amaa medej yriwal taarna.bi l amtai gsn shig ingej buruu yrij bolohgvi shvv

2  |  0
ZiPD@(124.87.179.73) 2020 оны 03 сарын 15

Muu teneg, erguu, novshiin, lalariin, adgiin shaar gajig har ork pizda-g shuud tsaazaar shaa pizda!!!!!.....

1  |  0
123456(202.21.100.210) 2020 оны 02 сарын 17

ene ch xardalt bnaldaa nogoo 2 ni zugeerguil baij dee

6  |  4
zochin(64.119.18.54) 2020 оны 02 сарын 17

IIM KHUN DURSTEY OYUNY KHOMSDOLTOY , AJIL KHIIDEGGUY , EKHNEREEREE TEJEELGESEN , TEGEED BAS KHARTAY LALARUUD OLON BAYNA DAA

1  |  0
аагий(203.91.118.182) 2020 оны 02 сарын 17

хардсан байна даа тэнэг хог

1  |  2
Tgfd(103.212.118.190) 2020 оны 09 сарын 22

Hunii ehnereer ih oroldoj bgaad hutgaluulsan yum bailgui dee

3  |  10
Top