Хятадын боксчин Фаньлун Мэн (16-0, 10 КО) ирэх гуравдугаар сарын 28-нд Канадын Квебек хотын Videotron Centre-т IBF, WBC холбооны аваргын бүсийн төлөө ОХУ-ын аварга Артур Бетербиевтэй (15-0, 15 КО) тулалдана.
Мэн бол Өвөр Монголын Улаан Хад хотын уугуул тамирчин бөгөөд Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Лондоны олимпын наадамд оролцож байсан. 2015 оноос мэргэжилд шилжиж, нэг ч ялагдалгүй байгаа. Артур ч мэргэжлийн дэвжээнд ялагдалгүй байгаа юм.
Мэн BoxingScene-д ярилцлага өгөхдөө коронавирусийн аюулд өртөөд байгаа эх орон, нутаг нэгтнүүдийнхээ төлөө тулалдана гэдгээ хэлжээ.
Фаньлун Мэн “COVID-19 вирусийн аюул Хятад орныг цочирдуулж, олон сая хятад хүн айдас, түгшүүртэй амьдарч байна. Би дэлхийн аваргын бүсийг булаан авч, эх орондоо бага ч гэсэн баяр хөөр бэлэглэх болно. Хятадын маш олон мужид хориг тогтоож, хүмүүс гэрээсээ гарч чадахгүй байна. Энэ хүнд хэцүү үед тэднийг сэргээх зүйл хэрэгтэй. Тулааны дараа Хятад орон надаар бахархаасай гэж хүсэж байна. Хятад оронд миний дэмжлэг хэрэгтэй. Бид хамтдаа коронавирусийг даван гарч чадна” гэж хэлсэн байна.
Хэрэв Мэн Артурыг ялах юм бол мэргэжлийн боксын хагас хүнд жингийн дэлхийн аварга анхны хятад боксчин болох юм.
Сэтгэгдэл ( 3 )
Uvul Mongol hun baina da
ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)