Аваргуудын лиг: Атлетико Ливерпулийг, Борусси “ПСЖ-г яллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 19

Өнөөдөр өглөө Европын Аваргуудын лигийн 1/8 финалын эхний тоглолтууд явагдлаа. Испанийн “Атлетико” сүүлийн үед ялагдаагүй байгаа Английн “Ливерпуль”-ийг 1:0 яллаа. Юрген Клопп испаничуудыг хэт хамгааллаа гэж буруутгасан бол Симеоне “Манай баг маш сайн тоглолоо” гэж багаа магтсан байна.

Аваргуудын лиг

1/8 финал

Атлетико Испани – Ливерпуль Англи 1:0 (1:0, 0:0)

“Ванда Метрополитано”

Гоол: 1:0 – 4 Сауль.

Атлетико – Облак, Врсалько, Савич, Фелипе, Лоди, Коке, Томас, Сауль, Лемар (Льоренте, 46), Мората (Витоло, 70), Корреа (Диего Коста, 77).

Ливерпуль – Алиссон, Александер-Арнолд, Гомес, ван Дейк, Робертсон, Хендерсон (Милнер, 80), Фабиньо, Вейналдум, Салах (Окслейд-Чемберлен, 72), Фирмино, Мане (Ориги, 46).

Шар хуудас: Мане (40), Корреа (45), Гомес (59).

Дортмундын довтлогч Эрлинг Холанд хоёр гоол хийж, багийнхаа ялалтад чухал үүрэг гүйцэтгэсэн. 19 настай норвег залуу Европын Цомын долоон тоглолтод 10 гоол оруулсан нь шинэ рекорд амжилт байлаа. Өмнө нь довтлогч Адриано, Садьо Мане, Роберто Фирмино нар Аваргуудын лигийн 11 тоглолтод 10 гоол хийж байжээ.

Борусси Д Герман – ПСЖ Франц 2:1 (0:0, 2:1)

“Сигнал Идуна Парк”

Гоол: 1:0 – 69 Холанд, 1:1 – 75 Неймар, 2:1 – 77 Холанд.

Борусси Д – Бюрки, Пишчек, Хуммельс, Загаду, Хакими, Жан, Витцель, Геррейру, Санчо (Шмельцер, 90), Холанд, Азар (Рейна, 68).

ПСЖ – Навас, Маркиньос, Тиаго Силва, Кимпембе, Менье, Гуйе, Верратти, Курзава, Ди Мария (Сарабия, 76), Неймар, Мбаппе.

Шар хуудас: Витцель (44), Гуйе (54), Неймар (59), Менье (87), Верратти (89).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top