Чөлөөт бөхийн олимпын эрхийн тэмцээнийг Киргиз зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 19

Хятадад гарсан коронавирусийн халдварын улмаас тус улсад болох байсан спортын уралдаан тэмцээнүүд цуцлагдаад байгаа билээ.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гуравдугаар сарын 27-29-нд Хятадын Сианд болох байсан Ази тивийн олимпын эрхийн эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны тэмцээнийг цуцаллаа.

Олимпын эрхийн тус тэмцээнийг зохион байгуулахаар Энэтхэг, Өмнөд Солонгос, Казахстан, Узбекистан улсууд нэр дэвшүүлсэн ч холбооноос Киргизийг сонгожээ.

Тэмцээн гуравдугаар сарын 27-29-нд Бишкек хотод болно. Хүлээн авч байгаа тал Хятадын бөхчүүдийг хүлээн авч, 14 хоног карантинд байлгасны дараа тэмцээнд оруулах зардлыг хариуцна. Хятадын тамирчдыг эмнэлгийн хатуу хяналтад байлгах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top