Шинэ төрлийн коронавирусийн халдвар Японд тархаж байгаа тул Сүмо бөхийн холбооноос энэ сарын 28-нд Осака хотын “GRAND FRONT OSAKA”-д болох байсан “Нишёоносэки” галын бөхчүүдийн хамтарсан бэлтгэлийг цуцалснаа зарлалаа.
Энэхүү бэлтгэл нь ирэх сарын 8-нд Осакад эхлэх мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээний өмнө тогтмол зохион байгуулагддаг бэлтгэл байлаа. “Нишёоносэки” гал озэки Такакэйшёо, сэкивакэ Такаясү зэрэг алдартай бөхчүүдтэй, олон хүн үздэг байв. Гэвч Сүмо бөхийн холбооноос сүмочид, засуул, ояката, үзэгчдийн эрүүл мэндийг нэн түрүүнд анхаарах шаардлагатай байна гэж мэдэгдсэн.
Одоогийн байдлаар Японд коронавирусийн халдвар гарсан тохиолдол 616 гарснаас 542 нь Ёкохама боомт дээр хөл хорионд орсон "Даймонд Принцесс" хөлөг онгоц, Уханиас иргэдээ авчирсан онгоцноос 13 тохиолдол илэрч, нэг хүн амиа алдаад байгаа билээ.
Сэтгэгдэл ( 2 )
3 сарын башёо болох ююм бол вуу
3 - р сарын башёо ч болохгүй биз