Монголын харваачид Японд хийх бэлтгэлээ цуцаллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 19

Японы Айчи мужийн Оказаки хотын захиргаанаас “Энэ сарын 18-наас ирэх гуравдугаар сарын 7 хүртэл тус хотод цугларалтад гарч, хамтарсан бэлтгэл хийх байснаа цуцалсан байна. Олимпын эрх олгох чухал тэмцээнээс бусад Ази тивд зохион байгуулагдах тэмцээнд орохыг Монголын Засгийн газраас хориглосон талаар Монголын Байт харвааны холбооноос тайлбарласан” гэж мэдэгдлээ.

Японд коронавирусийн халдвар өргөн тархаж байгаатай холбоотойгоор Токиогийн олимпын бэлтгэл хийх байсан олон шигшээ баг ийнхүү Японд ирэхээ ээлж дараалан больсоор байна.

Монголын байт харвааны найман тамирчин, хоёр дасгалжуулагч нийт 10 хүн Японд ирэх ёстой байлаа. Гэхдээ Монголын харваачид ирэх долоодугаар сард Оказаки хотод олимпын үеэр байрлах төлөвлөгөө хэвээр байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top