М.Даваабанди нэг ялж, нэг ялагдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 19

Энэтхэгийн Нью-Дели хотын "K.D. Jadhav Wrestling Stadium" спорт цогцолборт чөлөөт бөх, сонгомол барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-нд эхэлсэн.

Эхлээд сонгомол барилдааныхан тивийн аваргын төлөө барилдаж байгаа. Манай улсаас сонгомлын төрөлд барилдаж байгаа ганц бөх болох 60 кг-ийн жингийн М.Даваабанди эхний тойрогт Таиландын Nuttapong HINMEE-г 9-0 ялсан ч дараагийн тойрогт нь Киргизийн  Жоламан Шаршенбековт 0-10 ялагдсан байна.

Тэмцээнийг https://unitedworldwrestling.org/event/asian-championships-13?tab=results хаягаар шууд дамжуулан үзүүлж байна.

2-р сарын 19

14.00-17.00 Сонгомол барилдааны 60-67-72-82-97кг-ийн жингийн урьдчилсан болон дагах барилдаан

17.00 Эмэгтэй чөлөөт бөхийн сугалаа

20.30-21.30  Сонгомол барилдааны 60-67-72-82-97кг-ийн жингийн финалын барилдаан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top