“BBC Sport” болон Английн буяны “Comic Relief” байгууллагаас хоёр жил тутам зохион байгуулдаг “Sport Relief” тэмцээнээ Монголоос Намиби улсад шилжүүлэхээр болсноо зарлалаа.
Уг нь ирэх сард болох тус тэмцээнд оролцогчид уг нь Монголын гол, нуураар 100 миль зам туулах ёстой байсан ч коронавирусийн халдварын улмаас Намибийн цөлд уралдах болжээ.
Монголд халдвар гараагүй ч хөрш Хятад оронд энэ өвчний аюул үндэсний гамшгийн хэмжээнд хүрээд байгаа нь ийм шийдвэр гаргахад хүргэжээ. Хандивын энэхүү арга хэмжээнд урлаг, спортын алдартнууд оролцдог.
“Sport Relief” уралдаан ирэх сарын 13-нд болно. 2018 онд энэ арга хэмжээ 38,2 сая фунт стерлинг босгож байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Монголын аялал жуулчлалын тоо баримтыг харвал 15 жилийн өмнө 350.000, үүнээс 200.000 нь Хятадын барилгын ажилчид, 70-80 мянга орчим нь төр засгийн шугамаар, албан ажлаар ирэгсэд, үлдсэн 70-80 мянга нь л жуулчид байсан. Одоо 15 жилийн дараа 500.000 гаран. Жуулчид 130.000 орчим. Бүхэл бүтэн улсын хувьд энэ үнэхээр хөөрхийлөлтэй тоо. Энэ динамикийг харвал 1 сая жуулчныг дахиад нэг 15 жилийн дараа л хүлээж авах нь. Хэрэв ойрын хугацаанд сая хүргэе гэвэл агаарын тээврийн бодлогоо л чөлөөл. Хүссэн гадны авиа компани нь хүссэн давтамжаараа нисэг. Энэ тохиолдолд тийзний үнэ буурах боломж бий болно. Яа