АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Токио 2020” олимпын наадам үзэх хүсэлтэй байгаагаа сэтгүүлчдэд ярилаа.
Энэ сарын 18-нд Лос-Анжелес хотод болсон 2028 оны Лос-Анжелесийн зуны олимпын наадмын зохион байгуулах ажлын хэсгийнхэнтэй уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд хандан “Японы Ерөнхий сайд Шинзо Абэгаас Токиогийн олимпын наадмыг үзэж сонирхох урилга хүлээн авсан байгаа. Одоохондоо шийдээгүй байгаа ч боломж гарвал Токиод очно” гэж хэлсэн байна.
Хэрэв Токиогийн олимпыг үзэх бол тэр үеэр Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзаж, Хойд Солонгосын цөмийн зэвсэг, Япон, Америкийн худалдааны гэрээ зэрэг чухал асуудлаар санал солилцох гэнэ. Доналд Трамп өнгөрсөн 2019 оны тавдугаар сард Японд албан ёсоор айлчилснаас гадна зургаадугаар сард нь Осакад болсон G20 дээд хэмжээний уулзалтад оролцож байлаа.
“Лос-Анжелес 2028” олимпын наадам 2028 оны 7-8-р сард явагдах юм.
Сэтгэгдэл ( 0 )