Катар-2022: Монгол, Японы тоглолт хойшлогдох бололтой

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 20

“Катар 2022” дэлхийн аваргын тэмцээн, 2023 оны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны Монгол, Японы шигшээ багийн тоглолт ирэх гуравдугаар сарын 31-нд Улаанбаатарт болох билээ.

Гэвч Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал өчигдөр /2020.02.19/ болж, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сунгалаа.

Ингэснээр Монгол, Японы шигшээ багийн тоглолт хойшлогдох магадлал маш өндөр болсон байна. Энэ тоглолтыг Япон даяар шууд дамжуулан үзүүлэх Японы “Фүжи” телевизийн хамт олон одоо болтол Монголд ирж, бэлтгэл ажлаа  хийж чадаагүй байгаа юм. Учир нь тэднийг Хятадаас Монголд ирэх гэтэл манай гааль коронавирусийн халдварын хоригийн улмаас тэднийг хил нэвтрүүлээгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top