Чөлөөт бөх: ДАШТ-д оролцсон 3 бөхөөс допинг илэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 20

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос өнгөрсөн жилийн “Нур-Султан 2019” дэлхийн аваргын тэмцээнд оролцсон гурван бөхөөс хориотой бодис илэрсэн талаар мэдээллээ.

Допингийн шалгалтад бүдэрсэн бөхчүүд нь Хасанбой Рахимов (125 кг, Узбекистан), Бажа Хутаба (125 кг, Сири), Зелимхан Хажиев (74 кг, Франц) нар юм.

Рахимов ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Хутаба шагналт тавдугаар байр эзэлсэн бол Хажиев мөн хүрэл медаль авсан билээ. Тэдний олимпын эрхийг цуцалж, барилдах эрхийг нь хассан. Харин ямар хугацаагаар гэдэг дараа тодорхой болох юм.

Допингийн шалгалтын дараа ДАШТ-ий медалийг дахин хуваариллаа. 125 кг-ийн жинд Хятадын Живей Денг хүрэл, 74 кг-д Казахстаны Данияр Кайсанов хүрэл медаль авсан бол шагналт байрны Эгзон Шала (125 кг, Албани), Ядолла Мохеби (125 кг, Иран), Камил Рыбицкий (74 кг, Польш) нар Токиогийн олимпын эрх авчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ми(202.9.46.184) 2020 оны 02 сарын 20

Ашгүйдээ монгол биш байж

0  |  0
Top