Хүндийн өргөлт: Олимпын эрх олгох тэмцээн Узбекистанд болно

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 20

Дөрөвдүгээр сарын 18-25-нд Казахстаны Нур-Султаны “Jekpe-Jek” шинэ ордонд болох байсан Ази тивийн аварга шалгаруулах хүндийн өргөлтийн тэмцээнийг Узбекистан улсад шилжүүлжээ. Энэ тэмцээн нь Токиогийн олимпын эрх олгох чухал тэмцээн юм.

Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос мэдээлснээр “Азийн аваргын тэмцээнийг хүлээн авахаас Казахстан улс татгалзсан. Учир нь тус улсын Засгийн газраас коронавирусийн аюулаас сэргийлэн, Хятад болон Хятадтай хил залгаа орнуудтай зам, тээврийн хөдөлгөөнөө хаасан байгаа. Бид энэ асуудлыг шуурхай хэлэлцэн, тэмцээнийг Узбекистанд шилжүүлэхээр шийдвэрлэлээ” гэж албан ёсоор мэдэгдлээ.

Азийн аварга шалгаруулах хүндийн өргөлтийн тэмцээн Ташкент хотод дөрөвдүгээр сарын 16-25-нд болно. Энэ сарын эхээр Узбекистан улс Өсвөр болон Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top