Видео: Э.ДЭЛГЭРМАА Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

2020 оны 02 сарын 21

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болж байна.

Чөлөөт бөхийн төрөл өчигдөр /2020.02.20/ эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ.

Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд таван бөх тойргоор барилдсанаас залуучуудын ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа хоёр ялж, хоёр ялагдсанаар хүрэл медаль хүртэв гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Азийн аваргад анх удаа зодоглосон Э.Дэлгэрмаа эхлээд Энэтхэгийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, эзэн орны Дивья Какранд ялагдсан.

Дараа нь Казахстаны Албина Каиржелдиноваг цэвэр яллаа.
 


Узбекистаны Азода Эсбергеноваг мөн цэвэр яллаа.
 


Өнгөрсөн жилийн залуучуудын дэлхийн аварга Японы Нарүха Мацүюкид ялагдсан.
 


68 кг
 

1. Дивья Какранд, Энэтхэг

2. Нарүха Мацүюки, Япон

3. Э.Дэлгэрмаа, Монгол


Хүрэл медалийн төлөөх барилдаанд 50 кг-д Б.Мөнхнар Узбекистаны Даулетбик Якшимуратовад 3:8-аар, 76 кг-д Г.Ариунжаргал "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт Казахстаны Эльмира Сыздыковад цэвэр ялагдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top