Видео: М.ДӨЛГӨӨН Азийн АШТ-д мөнгөн медаль авлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 21

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болж байна.

Чөлөөт бөхийн төрөл өчигдөр /2020.02.20/ эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ.  

Налайх дүүргийн тамирчин ОУХМ Мөнхболдын Дөлгөөн эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд үзүүрлэн, Монголын багийн анхны медалийг авлаа гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

М.Дөлгөөн хэсгийн эхний барилдаанд Казахстаны Марина Зуевад 8:11-ээр ялагдсан.

Дараа нь БНСУ-ын Ким Жин Хиг цэвэр яллаа.

Хагас шигшээд өнгөрсөн жилийн Японы аварга Кана Хигашикаваг цэвэр ялсан.
 

Алтан медалийн төлөөх барилдаанд эзэн орны Пинкитэй хүч үзэж 1:2-оор ялагдлаа.
 


М.Дөлгөөн өнгөрсөн жил БНХАУ-ын Шианьд болсон тивийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү Делид амжилтаа ахиулж үзүүрлэв.

55 кг
 

1. Пинки Пинки Pinki PINKI, (IND)

2. М.Дөлгөөн, Монгол

3. Марина Зуева, Казахстан


Хүрэл медалийн төлөөх барилдаанд 50 кг-д Б.Мөнхнар Узбекистаны Даулетбик Якшимуратовад 3:8-аар, 76 кг-д Г.Ариунжаргал "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт Казахстаны Эльмира Сыздыковад цэвэр ялагдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top