Жүдо: Япон олимпын шигшээ багаа зарлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 28

Японы жүдо бөхийн холбооноос “Токио 2020” олимпын наадамд оролцох шигшээ багаа өчигдөр /2020.02.27/ танилцууллаа.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд Марүяма Жоширо, Абэ Хифүми нарын хэн сонгогдохыг дөрөвдүгээр сард шийдэх болжээ.

Танилцуулгын үеэр эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Иноүэ Коосэй шигшээ багаас хасагдсан тамирчдыг дурдахдаа нулимс асгаруулсан юм.
 


Иноүэ Коосэй “Энэ сонголтыг хийхэд хасагдсан тамирчдын царай нүдэнд харагдаж байлаа. 60 кг-ийн жингийн Нагаяма, 73 кг-ийн Хашимото, Эбинүма, 90 кг-ийн Нагасава, Мүрао, 100 кг-ийн Ийда, Хага, + 100 кг-ийн Кагэүра гээд л. Тэд бүгд шигшээд орохын тулд хамаг чадлаараа тэмцсэн. Шигшээ багаас хасагдсан тамирчдын хамт Японы баг олимпын наадамд оролцох болно” гэж ярьсан билээ.
 


ЯПОНЫ ШИГШЭЭ БАГ


Эрэгтэй

  • 60 кг – Такато Наохиса – олимпод 2 дахь удаагаа оролцоно
  • 73 кг – Оно Шёохэй – 2 дахь удаагаа
  • 81 кг – Нагасэ Таканори – 2 дахь удаа
  • 90 кг – Мүкай Шёоичиро – анх удаа
  • 100 кг – Вольф Аарон – анх удаа
  • +100 кг – Харасава Хисаёши – 2 дахь удаа


Эмэгтэй
 

  • 48 кг – Фүна Тонаки – анх удаа
  • 52 кг – Абэ Үта – анх удаа
  • 57 кг – Ёшида Цүкаса – анх удаа
  • 63 кг – Таширо Микү – 2 дахь удаа
  • 70 кг – Арай Чизүрү – анх удаа
  • 78 кг – Хамада Шёори – анх удаа
  • +78 кг – Сонэ Акира – анх удаа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(202.21.100.210) 2020 оны 03 сарын 01

TT chamd xelexed ene xeden xogshchuuliig chin diilex zaluuchuud uzeed ogiye gesen ch alga

1  |  0
Тт(203.91.116.147) 2020 оны 02 сарын 28

Ихэнхи анх удаа орж бгаа шинэ залуус бна. Манайхан шиг хэдхэн хөгшчүүлээ 3, 4 дараалуулаад явуулдаг газар ховор шүүү

0  |  1
Top