“Катар 2022” дэлхийн аваргын тэмцээн, 2023 оны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны Монгол, Японы шигшээ багийн тоглолт ирэх гуравдугаар сарын 31-нд Улаанбаатарт болох билээ.
Гэвч коронавирусийн халдварын улмаас манай Засгийн газраас Япон, БНХАУ, БНСУ-аас орж ирэх хөдөлгөөнийг зогсоогоод байгаа.
Японы хөлбөмбөгийн холбооны тэргүүн Ташима Козо өчигдөр /2020.02.27/ Токиод “Монголд онгоцоор очих аргагүй болсон. Тус улсын Засгийн газрын арга хэмжээний дүнд манай баг тоглолт хийх боломжгүй болоод байгаагаа Азийн хөлбөмбөгийн холбоонд мэдэгдсэн. Аюултай өвчин тархаж байгаа энэ үед тамирчдаа гадаадад явуулахад эрсдэлтэй. Ийм үед тэмцээн зохион байгуулах хэрэг байна уу? Тамирчид халдвар авбал яах болж байна? Бид энэ талаар Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Азийн хөлбөмбөгийн холбоонд тайлбар тавьж, байдал намжтал хойшлуулах хүсэлт гаргасан” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
bitii ir virustei