Чөлөөт бөх: Олимпын эрхийн тэмцээнийг зохион байгуулах орон олдохгүй байна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 01

Хятадад гарсан коронавирусийн халдварын улмаас тус улсад болох байсан спортын уралдаан тэмцээнүүд цуцлагдаад байгаа билээ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гуравдугаар сарын 27-29-нд Хятадын Сианд болох байсан Ази тивийн олимпын эрхийн эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны тэмцээнийг цуцалсан.  

Олимпын эрхийн тус тэмцээнийг зохион байгуулахаар Киргиз улс санал гаргаж, гуравдугаар сарын 27-29-нд Бишкек хотод хийхээр болоод байсан юм. Гэвч коронавирусийн халдварын аюул улам бүр нэмэгдэж байгаа тул Киргиз улс тэмцээнийг зохион байгуулахаас татгалзсан байна. Энэ тэмцээнээс төрөл тус бүрд 12 олимпын эрх олгох ёстой байлаа.

Тив тус бүрийн олимпын эрхийн тэмцээн:

Африк, далайн орнууд: 3-р сарын 13-15, Эль-Жадида, Марокко.

Хойд, Өмнөд Америк: 3-р сарын 13-15, Оттава, Канад.

Европ: 3-р сарын 19-22, Будапешт, Унгар.

Ази: ?.

Олимпын эрхийн дэлхийн тэмцээн:

Жин тус бүрийн хоёр шилдэг бөх эрх авна. 04.30-05.03, Софи, Болгар.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top