Шинэ төрлийн коронавирусийн Европ дахь хамгийн том голомт болоод байгаа Итали улсад анх удаа мэргэжлийн тамирчин өвдсөн тохиолдол гарлаа. Италийн Сери С лигийн “Пьянезе” багийн 22 настай тоглогч өнгөрсөн долоо хоногт халууран, багийнхаа тоглолтыг өнжжээ.
“La Nazione”-д бичсэнээр түүнээс авсан шинжилгээгээр коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон тул эмнэлэгт хэвтүүлж, багийн хамт олныг нь 15 хоног тусгаарлалтад оруулан, шалгасан байна. Шалгалтаар тус багийн гурван тоглогч, нэг туслах ажилтан халдвар авсан нь тогтоогджээ.
Тиймээс Италийн хөлбөмбөгийн холбооноос өнгөрсөн амралтын өдрүүдэд болох байсан таван тоглолтыг коронавирусийн аюулын улмаас хойшлууллаа. Ювентус – Интер, Милан – Женоа, Парма – СПАЛ, Сассуоло – Бреши, Удинезе – Фиорентина багуудын тоглолт тавдугаар сарын 13-д явагдах болжээ.
Сэтгэгдэл ( 0 )