Сүмо: Хаврын тэмцээн үзэгчгүй явагдана

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 01

Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл ирэх сарын 8-нд Осакад эхлэх мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээний талаар өнөөдөр /2020.03.01/ авч хэлэлцэж, үзэгчгүй явуулахаар шийдлээ.

Хятадад анх илэрсэн шинэ төрлийн коронавирусийн халдвар Японд маш хурдан тархаж байгаа тул Ерөнхий сайд Шинзо Абэ ард түмний эрүүл мэндийг хамгаалах үүднээс хоёр долоо хоногийн хугацаанд спорт, урлагийн том арга хэмжээг зохион байгуулахгүй байх, зохион байгууллаа гэхэд хамрах хүрээг нь багасгах үүрэг өгсөн.

Хаврын тэмцээний тасалбар бүрэн зарагдаж дууссан байсан тул үзэгчдэд тасабарын мөнгийг буцаан олгохоор болсон байна. Хэрэв бөх, засуул, ояката нараас хэн нэг нь халдвар авбал цуцална гэж холбооноос зарлалаа. 

Өмнө нь 1945 онд Зуны тэмцээн дэлхийн дайны улмаас үзэгчгүй явагдаж байжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.178.193) 2020 оны 03 сарын 01

mongo geed uhlee delhiid gai bolohgui amidrakh ni saikhan yum bna shu virus taraav

0  |  0
Su ah(202.179.24.254) 2020 оны 03 сарын 01

Koronavirusiiig darj ustgah hurtel alivaa uraldaan temtseeniiig tsutsalsan ni deer bhaa

0  |  0
Top