Японы сүмо бөхийн холбооноос энэ сарын 9-нд Осакад эхлэх Хаврын тэмцээнийг үзэгчгүй явуулахаар шийдвэрлэсэн.
Холбооны тэргүүн ийм шийдвэр гаргасан шалтгаанаа коронавирусийн аюулаас үзэгчдийг хамгаалах гэж тайлбарласан билээ. Гүйцэтгэх зөвлөлийн хурал хоёр цаг хагас үргэлжилж, хуралд халдварт өвчний мэргэжилтэн, эрдэмтдийг урьж оролцуулсны эцэст ийм шийдвэр гаргажээ.
1945 оны зургаадугаар сард болсон Зуны тэмцээнийг үзэгчгүй явуулж байсан ч тэр үед долоо хоногоор башё явагддаг байсан, мөн цэргүүд үзсэн болохоор энэ удаад түүхэнд анх удаа үзэгчгүй башё болж байна гэхэд болно.
Хаврын тэмцээнийг цуцалсан бол холбоо 13,855,000 сая ам.долларын хохирол хүлээх байлаа. Харин үзэгчгүй явуулснаар тасалбарын үнэ гэж 9 сая ам.долларыг буцаан олгох болсон ч NHK телевиз башёг дамжуулах тул ямар ч гэсэн 5 орчим сая ам.доллар орж ирнэ гэсэн үг.
Гэхдээ тэмцээний үеэр бөх, засуул, ояката нараас халдварын сэжиг илэрвэл тэмцээнийг шууд зогсоох болсон.
Бөхчүүдийг нийтийн унаагаар ордонд очихыг хориглож, тусгай автобус гаргана.
Сүмочдын биеийн халууныг өдөр бүр хэмжиж үзнэ. 37.5-аас дээш халуунтай бөх тэмцээнээс шууд гарна. Сэтгүүлчдийг мөн адил хэмжинэ.
Чикарамизү буюу хүч чадлын ус хэмээх бөхчүүд барилдахын өмнө амсдаг усанд ам хүрэхгүй байхыг анхааруулсан.
Сэтгүүлчид дэвжээн дээр очиж, сурвалжилга, ярилцлага хийж болохгүй. Мөн хувцас солих өрөөнд оруулахгүй. Хэвлэлийн бүс байгуулах тул сэтгүүлчид зайнаас асуулт тавьж болох гэнэ.
Түрүү бөхийн машинтай жагсаалыг хийхгүй.
Шагнал гардуулах ёслолыг богино хугацаанд шуурхай хийнэ. Түрүү бөхийн туг, Эзэн хааны цом, Ерөнхий сайдын цом л гардуулна.
Сэтгэгдэл ( 1 )
МОНГОЛД ГАДААДЫН БАНКИЙГ ОРУУЛЖ ИРВЭЛ 1ЖИЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ 1ЭЭС 2 ХУВЬ Л БАЙДАГ.МОНГОЛ БАНКИРУУД ТӨРИЙНХӨН ҮҮНИЙГ АЛБААР ОРУУЛЖ ИРҮҮЛЭХГҮЙ ХЯЗГААРЛАЖ ӨӨРСӨДӨӨ ЯЗАРТАЛ ТАРГАЛЖ БАЯЖДАГ ЭНЭ СИСТЕМИЙГ ХАЛАХГҮЙ БОЛ МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ.МӨН АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ӨНДӨР ҮНЭ ЧАНАРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ХҮЧЭЭР ШАХАЖ БАЙНА. МИАТ КОМПАНИ НЬ ӨӨРИЙН АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ МЭТ ТАНСАГЛАЛЫН ҮР ДҮН НЬ.БҮРЭН ЧӨЛӨӨЛӨГДВӨЛ ОЛОН АВИА КОМПАНИ ӨРСӨЛДӨНӨ ҮНЭ БУУРНА ЖУУЛЧИН ИХ ИРНЭ ТӨГРӨГ ЧАНГАРНА