Хоёр жилийн хугацаанд 12.000 иргэнд 22 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Жи тайм” сүлжээний хэргийг Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгаж, уг хэргийг прокурорт шилжүүлсэн талаар өмнө нь бид мэдээлсэн.
Тэгвэл уг хэргийг шүүхэд шилжүүлж, хурлын тов албан ёсоор гарлаа.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус дүүргийн Прокурорын газраас Г.Номин, Г.Төгөлдөр нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 10-ны өдрийн 10:00 цагт хийхээр тогтоогоод байна.
Энэхүү хэрэгт “Юнит сайклер” ХХК-нд залилуулсан гэх 603 хохирогч байгаа тул залилуулсан иргэд бичиг баримттайгаа Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны 202 тоотод 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс өмнө ирж уулзахыг шүүхээс мэдэгдлээ.
Хаяг: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, КТМС-ын ард, Шүүхийн байр.
Холбоо барих утас: 95200524.
Сэтгэгдэл ( 5 )
хөдөө орон нутагийнхан хаана ямар утсанд хандах юм бэ энэ утаснаас асуусаг чинь өөр газарт ханд гэсэн гэнэ
oron nutgiin humuus yah we? ene talaar medeelel ogooch. oron nutagt hohirsn humuus olon bgaa shuu dee
Хамгаалж хэвлэлийн бага хурал зарлаад байсан балайнуудаар хохирлоо төлүүл. Тэд олон хүнийг уруу татаж ашиг олсон бузарууд.\n
Хөдөө орон нутгийн хүмүүс яах юм бол мэдэж байгаа хүн байна уу
орон нутагийн хүмүүс яах юм болоо